Танилцуулга

Орхон  аймгийн   Баян - Єндєр сумын “ БҮРЭН БҮСТ  “  багийн  нутаг дэвсгэрт  оршин  буй   15 – р цэцэрлэг  нь  анх  1988 оны  09 сарын  01 – нд  280   хүүхэд  хүлээн  авах хүчин чадалтайгаар  үйл  ажиллагаагаа  явуулж   эхэлсэн  ба одоо  42  багш ,  ажилчидтай  12  бүлэгт  350 – иад  хүүхэд    сурч ,  хєгжиж   байна.
Тус  цэцэрлэг нь үйл  ажиллагаагаа  тасралтгүй   явуулж ,  єнєєг хүртэл  нийт  22  удаагийн тєгсєлтєєр дунджаар  1600 гаруй хүүхдэд  сургуулийн   ємнєх   боловсрол  олгож  сургуульд  амжилттай  бэлтгэн   оруулсан   ба   єдєрт  тасралтгүй  9.30 цагаар  ажиллан  хамрах  сургах  тойргийнхоо  250  гаруй хүүхдэд  сургуулийн ємнєх   боловсрол  олгох   үйлчилгээг     амжилттай  зохион   байгуулж   байна.
Байгууллагын анхны эрхлэгчээр Б. Энэбиш 1988 – 1989 онуудад ажиллаж байсан ба улмаар БТАжилтан зөвлөх багш Г. Пүрэвсүрэн 1989 – 2000 онуудад,  БТАжилтан зөвлөх багш Ц. Цэцэгмаа 2000 – 2009 онуудад  ажиллаж , 2009 оны 07 сараас БТАжилтан тэргүүлэх багш Л. Гэлэгмаа  томилогдон ажиллаж байна .
Одоо  нийт  13  багш, 29  ажилчидтай   үйл   ажиллагаагаа   явуулж   байгаа  ба   дээд  боловсролтой  -  11  , тусгай  дунд  боловсролтой  - 13,  бүрэн  дунд   боловсролтой – 15 , Тэргүүлэх  багш – 4,  заах   аргач  багш –  8  , Аймгийн  ур  чадварын уралдааны  шагналт  багш  Д. Энхбаяр , С. Отгончимэг ,Б. Одончимэг , тэргүүний анги удирдсан багш Д. Хандаа , ахмад    багш  Р. Норжмаа  ,С. Алтанцэцэг,   байгууллагын  “ Тэргүүний   заах  аргач “  багш   С. Оюунбилэг , В. Цэрэндолгор   нар  манлайлан ажиллаж       байна.  Сүүлийн  3  жилд  нэгж хичээлийн чанарыг сайжруулах чиглэлээр амжилттай ажиллаж хичээлийн судалгааг улирал тутам хийн хэлэлцүүлэг зохион байгуулж үр дүнд хүрэн ажиллаж байна. Мєн  цэцэрлэгийн  хэмжээнд  “ Аав  ээж  би”  хєтєлбєрийг  3  дахь   жилдээ  амжилттай   хэрэгжүүлж   байгаа  ба  гэр   бүл , цэцэрлэгийн  хамтын  үйл  ажиллагааг   сайжруулан    сургалт   сурталчилгааг   тогтмол  явуулж  эцэг эхчүүдтэйгээ түншлэн ажиллаж байна. Энэ   ажлаар  эцэг   эх ,  хүүхдийн   дунд   сургалт ,  уралдаан   тэмцээнийг  олон арга хэлбэр , хувилбараар  сонгон  явуулж   үйл   ажиллагаагаа   эцэг  эхчүүдэдээ  тогтмол  сурталчилан ажиллаж байна. Ажлын  түвшин    тогтоолтоор  сүүлийн  3 жилд  “ Хангалттай  сайн “ буюу  “ Улсын  тэргүүний “ цэцэрлэгийн   үнэлгээтэй  шалгагдаж  амжилтаа  бататган   ажиллаж байна.  
БИДНИЙ УЛС, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАРГАСАН АМЖИЛТААС:
·         1996 онд Эрдэнэт  хотын анхны “ Улсын тэргүүний цэцэрлэг “ – ээр
·         2000, 2001 онуудад  “ Аймгийн тэргүүний цэцэрлэг “ – ээр 
·         2001 онд  Улсын ур  чадварын уралдаанд багш Д. Энхбаяр  2- р байранд
·         2002 онд   БСШУЯамны  Улсын  хяналтын  албаны  шалгалтанд  аймагтаа  3 - р  байранд
·         2003, 2004 онуудад  “ Аймгийн хошой  тэргүүний цэцэрлэг “  – ээр 
·         2006 онд  “ Хүүхдэд   ээлтэй   цэцэрлэг “   - ээр   
·         2009  онд  “ Эрүүл мэндийг дэмжигч  цэцэрлэг “  – ээр
·         2010, 2011 онуудад “ Цэцэгсийн хот – Эрдэнэт “ уралдааны тэргүүн байруудад  тус   тус  шалгарсан   амжилтуудыг   дурьдаж    болно .
Бидний   ажлын    амжилтын   гол  үндэс  нь   єдєр  тутмын  жигд   үйл  ажиллагааг   ханган   ажиллаж  ,  хүн  бүр  єєрийн   хариуцсан   ажилдаа    эзэн   нь   байж   чаддагт    оршино . 
Манай хамт олон цаашид Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх үйл явцдаа чанарын ахиц гарган , үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллаж ,” СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА “  болох зорилт тавин ажиллаж байна.
МЭРГЭЖЛИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДЭЭС БҮРДСЭН
ЧАДВАРЛАГ БАГ, ХАМТ ОЛОН ТАНЬД ҮЙЛЧИЛЖ БАЙНА.


No comments:

Post a Comment